2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Европын амьтны хүрээлэнгүүдэд төрсөн хирснүүдийг Руанда руу шилжүүлжээ

Европын орнуудын амьтны хүрээлэнд төрсөн таван хар хирсийг Африк тив рүү шилжүүлжээ.

Английн Йоркшир тойргийн "Фламинго Ланд", Чехийн "Двур Кралове" болон Данийн "Рее Парк" амьтны хүрээлэнд төрсөн 2-9 насны уг таван хирсний гурав нь эм, хоёр эр нь ажээ.

2018 оны сүүлчээс эхлэн хирсүүдийг Чех улсын "Двур Кралове" амьтны хүрээлэнд цуглуулан Африк тив хүртэлх 6 мянган километрийн урт аялалд нь бэлтгэжээ.

Уг таван хирсийг Руанда улсын Акагерагын үндэсний паркт хүргэх бөгөөд энэхүү паркт 18 хар хирс байдаг аж.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.