2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Далай тэнгист хуванцар хог хаягдал үүсэх явдлыг 2050 он гэхэд зогсооно

“Их-20”-ийн улсын удирдагчид Осакад дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ далай, тэнгист хуванцар хог хаягдал үүсгэж буй явдлыг 2050 он гэхэд бүрэн зогсоохоор тохиролцоно хэмээн “Kyodo” агентлаг мэдээлэв.

Японы энэхүү санаачилгыг “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын дүнд гаргах албан ёсны мэдээнд оруулах төлөвтэй байна.

Нэг удаагийн хуванцар эдлэлээс гарч буй хог хаягдлыг 2030 он гэхэд 25 хувиар бууруулах бодолтой байгаагаа Япон улс өмнө нь мэдэгдсэн юм. Япон улс нэг хүнд ногдох хуванцар хог хаягдлын хэмжээгээр энэ жагсаалтад тэргүүлэгч АНУ-ын ард ордог. Хуванцар савнаас л гэхэд тус улсад  жилд 4 тонн орчим хог хаягдал гардаг байна.

Байгаль орчны мэргэжилтнүүдийн тооцоолсноор далай тэнгист жилд 4-12 сая тонн хуванцар хог хаягдал бий болдог бөгөөд энэ нь экосистемд асар их хор хөнөөл учруулж байгаа юм. 2050 он гэхэд далай тэнгист загаснаас их хуванцар хог хаягдал бий болно гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.