2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Шри Ланкад хар тамхитай холбоотой хэрэгтнүүдийг цаазлана

 Хар тамхины гэмт хэрэгт холбогдсон хэрэгтнүүдэд цаазын ял оногдуулах төлөвлөгөөг дахин сэргээх талаар Засгийн газар хэлэлцэж байгаа гэж Шри Ланка улсын Ерөнхийлөгч Майтрипала Сирисена лхагва гарагт мэдэгдлээ.

"Би 4 хэрэгтэнд цаазын ял оноох шийдвэрт гарын үсэг зурсан. Ялыг удахгүй гүйцэтгэх бөгөөд өдрийг ч гэсэн товлосон байгаа" гэж тэрбээр мэдэгдсэн боловч ялыг яг хэзээ гүйцэтгэх болон хэрэгтнүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Шри Ланкад хамгийн сүүлд 43 жилийн өмнө цаазын ял гүйцэтгэж байжээ. Мөн тус улсын хамгийн сүүлчийн цаазын ял гүйцэтгэгч нэг ч удаа ялыг гүйцэтгэж байгаагүй бөгөөд тэрбээр анх удаа дүүжлэгч олсыг харсныхаа дараа стрессд орж, улмаар 2014 онд ажлаа орхижээ. Гэвч өнгөрсөн онд дахин дахин нэг хүнийг цаазын ял гүйцэтгэгчээр ажилд авсан боловч ажилдаа нэг ч удаа ирээгүй аж.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.