Чехийн Гадаад хэргийн яамны компьютерийн сүлжээ кибер халдлагад өртжээ. Энэ тухай Үндэсний зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх төвийн хэвлэлийн албаны дарга Ива Клонова сэтгүүлчдэд мэдэгджээ.
Кибер халдлага үйлдсэн этгээдийг олохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар тэрбээр мөн мэдэгдсэн байна.
Хакерчид нууцлалын шинжтэй мэдээллийг хулгайлж чадаагүй байна. Тэд ГХЯ-ны хэд хэдэн ажилтны цахим шууданд нэвтрэн орж чадсан хэдий ч өндөржүүлсэн хамгаалалттай серверийг гэмтээж чадаагүй байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд Чехийн тусгай албаны мэргэжилтнүүдийг оролцуулж байгаа бөгөөд тэд Чехийн ГХЯ-нд үйлдэгдсэн кибер халдлага болон 2016, 2017 онуудад үйлдэгдэж байсан халдлага хоорондын холбоо хамаарлыг олж тогтоох ёстой аж. Үндэсний сөрөг тагнуулын газар Оросын тусгай албанынхныг эдгээр халдлагын нэгийг үйлдсэн хэмээн буруутгасан байна.
24news.mn