АНУ-ын томоохон сүлжээ дэлгүүрүүдийн нэг “Walgreens” компани 200 орчим дэлгүүрээ хаахаар төлөвлөсөн тухайгаа мягмар гарагт мэдэгджээ. Ингэснээр тус компани татварын өмнөх суутгалд 1.9-2.3 тэрбум ам.долларыг төлөх юм.
АНУ-ын Иллинойс муж улсад төвтэй тус компанийн Их Британи дахь “Boots” салбар компанийнх нь үйл ажиллагаа сүүлийн улиралд доголдолтой хэвээр байсантай холбоотойгоор тус улс дахь 200 орчим салбар дэлгүүрээ хаахаар шийдвэрлэсэн байна.
Ерөнхий нэр төрлийн эмийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн дарамтыг бууруулах зорилгоор компанийн зардлын менежментийн хөтөлбөрийн хүрээнд дэлгүүрүүдийг хаахаар болсон гэж “Walgreens” өмнө нь зургадугаар сард мэдээлж байжээ.
24news.mn