Хонконгийн нисэх онгоцны буудлаас жагсагчдыг хөөн гаргах зөвшөөрлийг агаарын тус боомтын захиргаа шүүхээс авсан гэж “South China Morning Post” сонин мэдээлжээ.
Зөвшөөрлийг мягмар гарагийн орой авчээ. Тэднийг нисэх буудлаас гаргахын тулд яг ямар арга хэмжээ авахыг зөвшөөрсөн тухай мэдээлэл одоогоор байхгүй байна.
Хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа Хонконгийн нисэх буудлын үйл ажиллагааг саатуулж, 300 гаруй нислэг хойшлогджээ.
24news.mn