2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Австрали уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд 337.5 сая ам.доллар зарцуулна

Номхон далайн орнуудад тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд шинэ санхүүжилт олгоно гэж Австрали улсын Ерөнхий сайд Скотт Моррисон мягмар гарагт мэдэгджээ.

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисоны санаачлагыг түүний Засгийн газар дэмжсэн байна. Уг санаачлагын хүрээнд Номхон далайн орнуудад тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагаанд зориулан 337.5 сая ам.долларын санхүүжилтыг 2020 оноос эхлэн таван жилийн хугацаанд олгохоор шийдвэрлэсэн байна.

“Номхон далайн бүс нутаг бол олон үндэстний зэрэгцэн оршин тогтнодог бидний гэр. Бид ойрын ирээдүйд тулгарч болзошгүй бэрхшээлийг даван туулахын тулд тус бүс нутгийн түншүүдтэйгээ хамтран ажиллана. Уг санхүүжилтийг уур амьсгал, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд зарцуулна” гэж  Австралийн Ерөнхий сайд С.Моррисон хэллээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.