2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
“Facebook” хэрэглэгчийн мэдээлэлд хяналт тавих боломжийг олгоно

Интернетийн бусад эх сурвалжаас тухайн хэрэглэгчийн талаар ямар мэдээлэл авсныг нь олж илрүүлэх, устгах боломжтой үйлдлийг “Facebook” хэрэглэгчиддээ танилцуулах бодолтой байна.

“Facebook” компанийн ажилтнууд хэрэглэгчийн талаарх мэдээллийг цуглуулж, “Facebook” нийгмийн сүлжээнд дамжуулдаг аппликейшн, цахим хуудаснуудын жагсаалтыг харах хэсгийг нээхээр төлөвлөж байна. Дээрх мэдээлэл нь хэрэглэгчдэд илүү тохирох сурталчилгааг нь олж сонгоход ашиглагдах аж.

Хэрэглэгчид “Facebook”-т байгаа өөрийнх нь талаарх мэдээллийг хараад зогсохгүй тус мэдээллийг устгах боломжтой юм байна. Энэхүү үйлчилгээг эхлээд Ирланд, БНСУ, Испанийн хэрэглэгчдэд нэвтрүүлж, цаашид бусад улс орны хэрэглэгчдэд түгээхээ “Facebook” компанийн удирдлага цохон тэмдэглэжээ.

Хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулан хадгалж, зөрчил гаргасан хэмээн “Facebook” компанийг өмнө нь хэд хэдэн удаа шүүмжилсэн юм. Үүнтэй холбоотойгоор хэрэглэгчийн хувийн мэдээлэлтэй илүү болгоомжтой харьцахаа “Facebook” компанийн  тэргүүн Марк Цукерберг  нэг бус удаа мэдэгдсэн билээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.