2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
“Apple” стримингийн үйлчилгээндээ 6 тэрбум гаруй ам.доллар зарцуулжээ

Америкийн “Apple” корпорац “Netflix”, “HBO”, “Disney” зэрэг компаниудтай өрсөлдөх видео үйлчилгээгээ эхлүүлэхийн өмнө кино, телевизийн шоунд 6 тэрбум гаруй ам.доллар зарцуулжээ.

“Financial Times” сонины эх сурвалжийн мэдээлснээр, “Apple” корпорац Жэннифер Энистон, Уизерспун, Стив Карелл нарын тоглосон “Өглөөний шоу” олон ангит кинонд хэдэн зуун сая ам.доллар зарцуулжээ. Уг цувралын зөвхөн нэг цуврал нь 15 сая долларын өртгөөр бүтсэн “Хаадын тоглоом” цуврал киноны сүүлийн бүлгийнхээс илүү өндөр өртгөөр бүтжээ.

Шинэ үйлчилгээнд зориулсан контентуудыг бүтээх ажлыг “Apple”-ийн тэргүүн Тим Кук 2017 онд “Sony Pictures” кино компаниас “өөртөө урвуулсан” Жейм Эрлихт, Зака ван Амбург нар хариуцах аж.

“Apple” компани шинэ үйлчилгээгээ 100 гаруй улсад нэгэн зэрэг эхлүүлэхээр төлөвлөжээ. Чухам хэдийд нэвтрүүлэх гэж байгаа болон захиалгын үнийн талаар одоогоор тодорхой мэдээлээгүй байна.  

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.