“Африкийн наадам-2019”-ийн хүрээнд Олон улсын шатрын холбооны /FIDE/ ивээл дор зохиож буй шатрын аварга шалгаруулах тэмцээн Марокко улсын Касабланка хотод өнөөдөр эхэлжээ.
Африк тивийн шатарчид таван багц шагналын төлөө тоглоно. Рапид буюу түргэвчилсэн /эрэгтэй, эмэгтэй холимог баг/ болон блиц /эмэгтэй, эрэгтэй/ төрлөөр явуулах тэмцээнд Африкийн 20 гаруй орны шатарчид оролцоно.
Наймдугаар сарын 19-нд эхэлсэн Африкийн наадмын тэмцээнүүд Мароккогийн Рабат, Сале, Касабланка, Бенслеман, Темар, Эль-Жадид хотуудад болж байгаа юм. Энэ сарын 31-нд хаалтаа хийх уг наадамд 50 гаруй орны 6400 орчим тамирчин авьяас чадвараа сорьж байна.
24news.mn