АНУ-ын хамгийн том сүлжээ дэлгүүрийн “Target” компанитай хамтран ажиллахаар болсон гэж “Walt Disney” компани мэдэгджээ.
“Walt Disney” компани энэ оны 10 дугаар сард багтаан “Target” компанийн сүлжээ дэлгүүрүүдэд өөрийн 25 салбар дэлгүүрийг нээх бол 2020 оны 10 дугаар сар гэхэд 40 салбар дэлгүүрийг нэмж нээхээр төлөвлөсөн байна.
АНУ-ын Филадельфи, Денвер, Чикаго зэрэг томоохон хотуудад байрладаг “Target” сүлжээ дэлгүүрүүд дотор нээгдэх “Walt Disney” компанийн салбар дэлгүүрт 450 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн худалдана гэж тус мэдэгдэлд дурджээ.
Хэдийгээр “Walt Disney” компани өөрсдийн салбар дэлгүүртэй хэдий ч энэ жил Баруун Виржиниа, Флорида муж улс дахь дэлгүүрүүдээ хаасан аж.
24news.mn