Канадын “Western Canada Lottery” корпорацын "Lotto Max" үндэсний хонжворт сугалаанаас Эдмонтона Бон Труонг гэх эр 60 сая канад доллар хожжээ.
Хонжворын хамгийн том шагнал болох 60 сая канад долларын хонжворын эзэн болохын тулд тэрбээр нэгэн ижил тоонуудыг 20 жилийн турш бөглөж иржээ. Түүнд энэ их хэмжээний мөнгийг авчирсан 2, 3, 4, 8, 9, 20, 30 тоонууд нь түүний гэр бүлийнхний төрсөн өдөр болон онцгой тэмдэглэлт өдрүүд аж.
“Маш олон зүйлс өөрчлөгдөж байгааг ойлгож байна. Гэхдээ бид эдгээр өөрчлөлтүүдэд бэлэн байна” Труонг гэж “СNN” суваг өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
“Western Canada Lottery” корпорацын мэдээлснээр, Канадын Альберта мужийн түүхэнд хонжворт сугалаанаас 60 сая канад доллар хожсон анхны тохиолдол энэ болжээ.
24news.mn