2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
5G сүлжээн дэх аюулгүй байдлын тухай хэлэлцээр байгуулна

Польшийн Засгийн газар тав дахь үеийн “5G” сүлжээтэй холбоотой асуудлаар АНУ-тай хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурах бодолтой байна.

5G сүлжээний үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах, цаашид хамтран ажиллах нь энэхүү хэлэлцээрийн зорилго аж.

Улс орондоо Хятадын 5G сүлжээг байгуулахыг хүсэхгүй байгаа тухайгаа АНУ-ын төлөөлөгчид өмнө нь мэдэгдсэн юм. Харин “Huawei” компанийн ажилтныг Хятадын талд тагнуул хийсэн хэрэгт сэжиглэн, баривчлан саатуулсан тухай Польшийн эрх баригчид өнгөрсөн 1 дүгээр сард мэдэгдсэн. Түүнчлэн 5G сүлжээг нэвтрүүлэхдээ “Huawei” компанийн тоног төхөөрөмжийг хэрэглэхээс татгалзах бодолтой байгаагаа мэдэгдсэн хэдий ч Польшийн эрх баригчид энэ асуудлаар хараахан шийдвэр гаргаагүй байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.