2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
БНХАУ-ын интернэт хэрэглэгчдийн тоо нэмэгджээ

 БНХАУ-ын интернэт хэрэглэгчдийн тоо энэ оны эхний зургаан сарын байдлаар 854 сая хүрсэн нь урьд байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт болсон гэж тус улсын Интернэт сүлжээний хөгжлийн газраас баасан гарагт гаргасан тайланд мэдээлжээ.

Хятад улсын интернэтийн хүртээмжийн түвшин 61.2 хувь хүрснийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 3.5 хувиар өссөн байна. Тайланд дурдсанаар, 2019 оны эхний хагаст 686 сая хүн цахим мэдээ уншиж, 639 сая хүн интернэт дэлгүүр хэсэж, 421 сая хүн хоол хүргэлтийн үйлчилгээ захиалж, 759 сая хүн бичлэг үзэж, 339 сая хүн такси  үйлчилгээ захиалсан ажээ.

Үүрэн холбооны операторууд хурдан, хямд интернэтийг хэрэглэгчдэд санал болгож буй нь интернэт үйлчилгээ хурдацтай хөгжихөд ихээхэн хувь нэмэр оруулсан байна. Интернэт сүлжээний хөгжлийн газрын тайланд “5G” сүлжээний хэрэглээний талаар дурдаагүй байжээ. 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.