БНСУ-ын “Samsung” компани 2019 оны хоёрдугаар улиралд Оросын ухаалаг гар утасны зах зээлд нийлүүлэлтээрээ тэргүүлсэн бол “Huawei” компани хоёрдугаар байрт орсон байна. Энэ тухай “International Data Corporation” судалгааны компанийн илтгэлд дурджээ.
"Samsung" компани Android системтэй өндөр үнэтэй ухаалаг гар утасны борлуулалтаа өөрчилж, үнийн хэлбэлзлээ 100-300 ам.долларын хэмжээнд төвлөрүүлэх чиг шугамыг барих болсон нь ийнхүү амжилт олоход тусалсан. Samsung утасны үнэ хямд төдийгүй шинэ ухаалаг гар утаснууд нь том дэлгэцтэй. Хоёрдугаар улиралд ОХУ-д нийлүүлсэн хоёр утас тутмын нэг нь 6-гаас илүү инчийн дэлгэцтэй байсан” хэмээн “International Data Corporation” компанийн шинжээч Ольга Бабиниа ярьсан байна.
24news.mn