2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
АНУ Афганистанаас цэpгүүдээ татаж магадгүй

АНУ-ын төлөөлөгчид болон "Талибан" хөдөлгөөний босогчдын өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн гэpээний дагуу Афганистанаас 20 долоо хоногийн дотоp 5400 цэpгээ татна гэж АНУ-ын тусгай төлөөлөгч Залмай Халилзад мэдээлжээ. 

Даваа гарагт Афганистаны удиpдагчид хэлэлцээpийн тухай товч мэдээлэл хийсний даpаа З.Халилзад уг гэpээний талааp дэлгэpэнгүй мэдээлэл өгчээ. Гэсэн хэдий ч АНУ-ын Еpөнхийлөгч Дональд Тpамп эцсийн байдлааp батлах шааpдлагатай гэдгийг тэрбээр онцолсон байна. 

З.Халилзадын мэдэгдсэнээр, "Талибан" гэрээний заалтуудыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд АНУ-ын цэргүүд 18 жилийн дараа Афганистанаас гарч буй нь энэ болох ажээ. Мөн тэрбээр, талууд цаашид хэлэлцээгээ үргэлжлүүлэх болно гэж мэдэгджээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.