Бразилын автомашин үйлдвэрлэгч “CAOA” компани Сан-Бернарду-ду-Кампу хотын “Ford Motor” компанийн үйлдвэрийг худалдаж авахад чиглэсэн анхан шатны тохиролцоог хийжээ. Гэсэн хэдий ч энэхүү үйлдвэр худалдагдсанаар 1300 орчим ажилтан ажлын байргүй болж магадгүй гэж үйлдвэрчний эвлэл үзэж байна.
“Ford Motor” компани бүтцийн өөрчлөлт хийж, хүнд машин механизмын бизнесээс гарах гэж байгаатай холбогдуулан Бразил дахь 3000 ажилтантай хуучин үйлдвэрээ хаана хэмээн 2 дугаар сард мэдэгдсэн юм.
Сан-Паулу мужийн амбан захирагч Жоао Дориа үйлдвэрийн ажлын байрыг хадгалж үлдэхийн тулд худалдан авагчийг олохоор шамдаж байх үед буюу энэ оны хоёрдугаар сарын сүүлээс “CAOA” болон “Ford Motor” компанийн төлөөлөгчид энэхүү наймааны талаар хэлэлцэж эхэлсэн гэж "Reuters" агентлаг мэдээлж байжээ.
24news.mn