Амьдралын чанарын түвшний үзүүлэлтээр Вена хот дэлхийн шилдэг хотоор шалгарч, Их Британийн “Economist” сэтгүүлээс гаргадаг жагсаалтыг хоёр дахь жилдээ дараалан тэргүүлсэн байна.
Дэлхийн шилдэг 140 хотын жагсаалтад Австрийн нийслэл Вена хот Австралийн том хотууд болох Мельбурн, Сидней зэрэг хотыг үзүүлэлтээрээ гүйцэд түрүүлсэн байна. Мэргэжилтнүүд хөгжлийн тогтвортой байдал, соёл, экологи, эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц зэрэг хэд хэдэн үзүүлэлтээр амьдралын чанарын түвшинг харьцуулан үнэлжээ.
Ийм үзүүлэлтээр Вена хот 99.1 оноо авсан нь Мельбурн хотоос 0.7 оноогоор илүү байсан аж. Цаашлаад Австралийн Сидней, Японы Осака, Канадын Калгари, Ванкувер, Торонто, Японы Токио, Данийн Копенгаген, Австралийн Аделаид зэрэг хот шил дараалан жагсжээ.
Жагсаалтын сүүлийн байруудад Сирийн Дамаск, Нигерийн Лагос, Бангладешийн Дакка зэрэг хот орсон байна. Москва хот энэ жагсаалтад 68 дугаар байрт оржээ.
24news.mn