Австралийн зүүн эргийн Шинэ Өмнөд Вэльс болон Квинсленд мужид их хэмжээний түймэр дэгджээ.
Орон нутгийн гал унтраах ангийн мэдээлснээр, бямба гарагт гарсан түймэрт 20 орчим барилга байшин шатжээ. 500 гаруй гал сөнөөгч түймрийг унтраахаар ажиллаж байгаа аж.
Халуун цаг агаар, агаарын чийгшил бага, ширүүн салхитай байгаагийн улмаас түймэр хурдацтай тархаж байна гэж орон нутгийн гал унтраах ангийн дарга Шейн Фицсиммонс мэдэгджээ.
24news.mn