2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Хонконгийн сурагчид шаардлагуудаа биелүүлэхийг уриалжээ

Даваа гарагт Хонконгийн дунд сургуулиудын олон зуун сурагч гар гараасаа хөтлөн гинжин хэлхээ үүсгэж, шаардлагуудаа биелүүлэхийг Засгийн газартаа уриалсан байна.

Хонконг дахь сэжигтнүүдийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцэгчид гурван сар орчмын өмнөөс жагсаал цуглаан өрнүүлж эхэлсэн юм. Хонконгийн засаг захиргааны тэргүүн Керри Лам уг хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт эргүүлэн татсан боловч жагсагчид эсэргүүцлийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа аж. 

Даваа гарагийн өглөө 170 гаруй сургуулийн олон зуун сурагч хичээл эхлэхийн өмнө гар гараасаа хөтлөн гинжин хэлхээ үүсгэжээ. Мөн Хонконг арлын нэгэн сургуулийн сурагч төгсөгчид цагдаагийн ажилтнуудын гэм буруутай үйлдлийг мөрдөн шалгах бие даасан ажлын хэсэг байгуулахыг уриалсан байна.

 

17 настай сурагч хүү хэлэхдээ, өнгөрсөн гурван сарын хугацаанд Засгийн газар таван шаардлагын дөнгөж нэгийг биелүүлсэн бөгөөд Засгийг газрыг хандлагаа өөрчлөхөд шахалт үзүүлэхийг хүсэж байна гэжээ. Жагсаал цуглааныг зохион байгуулагчид есдүгээр сарын 15-нд дахин жагсахыг уриалж байгаа ажээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.