Венесуэлийн эм тариа болон эм тариа үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эдийн импортод нь АНУ хориг арга хэмжээ аваад байгаа энэ үед Беларусь улсаас Венесуэл рүү эрүүл мэндийн тусламж илгээнэ.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Беларусь 214 мянган ам.долларын үнэ бүхий 35 нэр төрлийн эм тариаг Венесуэл рүү илгээх ажээ. Беларусийн Зам тээвэр, харилцаа холбооны яам "Belfarmprom" компанийн үйлдвэрлэсэн эм тариаг Венесуэл рүү илгээх үүргийг гүйцэтгэх бол тээврийн зардлыг "Belneftekhim" компани төлөх болсон байна.
Өнгөрсөн нэгдүгээр сард Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өөрийгөө Ерөнхийлөгч гэж тунхагласныг АНУ дэмжсэн бөгөөд энэ үеэс Венесуэлийн эдийн засгийн хямрал улам бүр дордсон билээ.
24news.mn