2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Их Британийн хөлөг онгоцыг суллажээ

Өнгөрсөн долдугаар сард Ормузын хоолойгоос саатуулсан Их Британийн “Stena Impero” нефть тээвэрлэгч хөлөг онгоцыг сулласан талаар Ираны “Tasnim” агентлаг өнгөрсөн ням гарагт мэдээлжээ.

Иpаны Оpмузын хоолойн асуудал эрхэлсэн төлөөлөгч Аллахморад Афифипур энэ талаар мэдээлээд, хөлөг онгоц “тун удахгүй” Ираны “Бандар Аббас” боомтоос хөдөлж, олон улсын усан орон зайд аялж эхэлнэ гэж хэлсэн байна. Хэдийгээр нефть тээвэрлэгчийг сулласан боловч үүний гаргасан зөрчил Ираны шүүхэд нээлттэй хэвээр байгаа гэдгийг А.Афифипур онцолжээ.

Иран уг нефть тээвэрлэгчийг Ормузын хоолойн ойролцоогоос өнгөрсөн долдугаар сарын 19-нд саатуулсан бөгөөд сүүлд уг хөлгийн багийн долоон гишүүнийг сулласан юм. “Stena Impero” хөлөг онгоцыг саатуулсан явдал нь Гибралтарын эрх баригчид манай улсын “Grace 1” нефть тээвэрлэгчийг саатуулсантай холбоогүй гэж Ираны эрх баригчид мэдэгдсэн байна.

Их Британийн далайн чанад дахь нутаг дэвсгэр болох Гибралтарын эрх баригчид “Grace 1” хөлөг онгоцыг өнгөрсөн наймдугаар сарын 16-нд сулласан билээ. 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.