Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч, Шведийн идэвхтэн охин Грета Тунберг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой тэмцээгүй хэмээн дэлхийн удирдагчдыг буруутгасан байна.
Нью-Йорк хотноо зохион байгуулж буй НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр Г.Тунберг хэлэхдээ, та нар хий хоосон үгсээрээ миний мөрөөдөл, миний хүүхэд насыг хулгайлсан гэжээ. Өдгөө 16 настай тэрбээр нэн даруй арга хэмжээ авж хэрэгжүүлэхийг дэлхийн удирдагчдад уриалаад, “бид та нарыг харсаар байх болно” хэмээн хэлжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн зохион байгуулж буй нэг өдрийн уулзалтад 60 орчим орны төр, засгийн тэргүүн нар оролцож байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг уулзалтыг алгасах төлөвтэй байсан боловч төлөөлөгчдийн дунд 10 гаруй минут байжээ. Мөн энэхүү уулзалтад Бразил, Саудын Араб зэрэг орны төлөөлөгчид оролцоогүй байна.
24news.mn