Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг хэлэлцжээ.
"Хоёр улсын худалдааны харилцааны талаарх яриа хэлэлцээ цаашид үргэлжилнэ гэж найдаж байна” хэмээн Ж.Ардерн АНУ-ын Төрийн тэргүүнтэй хийсэн уулзалтынхаа дараа мэдэгджээ.
Шинэ Зеландын Худалдааны яамны төлөөлөгчид ирэх 10 дугаар сард Вашингтонд хүрэлцэн ирж, хоёр улсын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлаар нарийн тодорхой асуудлууд болон урьдчилсан яриа хэлэлцээ хийх асуудлыг хэлэлцэх аж.
Уулзалтын үеэр хоёр улсын удирдагчид мөн галт зэвсэг худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийг хэлэлцжээ. Крайстчерч хотын сүмд болсон террорист халдлагын дараа галт зэвсгийн худалдааны эргэлтийг зохицуулах хууль тогтоомжийг чангатгах хүрээнд Шинэ Зеландын Засгийн газар энэхүү баримт бичгийг баталсан байна.
24news.mn