2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Хүнсний бүтээгдэхүүний цахим худалдаа арав дахин нэмэгдэнэ

ОХУ-д хүнсний бүтээгдэхүүний цахим худалдаа 2023 он гэхэд 2018 оныхоос 10 дахин нэмэгдэж, 200 тэрбум рубльд хүрнэ хэмээн таамаглаж байгаагаа “Infoline” мэдээлэл, дүн шинжилгээний агентлагийн Ерөнхий захирал Иван Федяков мэдэгджээ.

“Цахим хүргэлтийн үйлчилгээний хөгжлийг харвал ойрын жилүүдэд маш эрчимтэй өсөж байгаа юм. Хүнсний бүтээгдэхүүний худалдан авалтын үзүүлэлт өнгөрсөн оны эцсээр 20 тэрбум рубль давсан бол энэ үзүүлэлт бидний таамаглаж байгаагаар 2023 он гэхэд 200 тэрбум рубльд хүрэх буюу худалдан авалтын хэмжээ 10 дахин нэмэгдэнэ гэсэн үг юм” хэмээн тэрбээр хэлжээ.

"Алсын зайнаас борлуулалт хийх нь олон сүлжээ дэлгүүрүүдийн хувьд ялангуяа шинээр дэлгүүр нээж буй жижиглэн худалдаа эрхлэгчдийн хувьд тун сонирхолтой чиглэл юм. ОХУ-д хүнсний бүтээгдэхүүний цахим худалдаа Москва, Санкт-Петербург төдийгүй бусад хотуудад эрчимтэй хөгжиж байна" хэмээн тэрбээр мөн ярьсан байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.