2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Пакистанд амиа алдсан хүний тоо нэмэгджээ

Пакистанд болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 38-д хүрсэн бол гэмтсэн хүний тоо 500 давлаа гэж эрх баригчид мэдэгджээ.

Газар хөдлөлт Панжаб мужийн зүүн болон Хайбер-Пахтунхва мужийн баруун хойд нутагт болжээ. Гэмтсэн хүмүүсийн дунд хүүхэд эмэгтэйчүүд байна гэж Пакистаны Гамшгаас хамгаалах үндэсний газраас мэдээлсэн байна.

БНХАУ-ын Газар хөдлөлтийн сүлжээний төвийн мэдээлснээр, газар хөдлөлт 10 километрийн гүнд, 6.0 магнитуудын хүчтэй болжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.