Японд гахайн ханиад дэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор есөн мужийн гахайнуудыг вакцинжуулахаар төлөвлөж байна гэж тус улсын Хөдөө аж ахуйн яам мэдээлжээ.
Хөдөө аж ахуйн яамнаас баасан гарагт мэдээлснээр, Сайтама, Тояма, Ишикава, Фүкүй, Нагано, Гифү, Айчи, Миэ, Шига мужийн гахайнуудыг вакцинжуулах ажээ.
Эдгээр мужийн зэрлэг гахайнуудад халдварын шинж тэмдэг илэрсэн бөгөөд вакцинжуулалтын товыг удахгүй танилцуулна гэж Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгч мэдээлсэн байна.
24news.mn