Австрийн парламентын доод танхим буюу Үндэсний зөвлөлд хугацаанаас нь өмнө явуулж буй сонгуульд тус улсын канцлер асан Себастьян Курц тэргүүтэй Консерватив үзэлт Ардын нам сонгуулийн хуудсуудыг тоолсны дараах байдлаар 38.4 хувийн саналаар ялж байна.
Австрийн Социал демократ нам 21.5 хувийн саналаар хоёрдугаарт жагсаж байгаа бол хэт барууны үзэлт Эрх чөлөөний нам 17.3 хувийн саналаар гуравдугаар байрыг эзэлжээ.
Сонгуулийн эцсийн дүнг Австрийн Дотоод хэргийн яам ойрын өдрүүдэд танилцуулах аж.
24news.mn