2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Долоон төрөлт тэмцээнд Их Британийн тамирчин дэлхийн аварга болжээ

Катарын Доха хотноо болж буй Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний долоон төрөлт тэмцээнд Их Британийн тамирчин Катарина Жонсон-Томпсон ялагч болжээ.

Өдгөө 26 настай тамирчин бүсгүй долоон төрөлт тэмцээнд нийт 6981 оноо авснаар хамгийн өндөр амжилтыг үзүүлжээ. Энэ төрөлд Бельгийн тамирчин Нафиссату Тиам 6677 оноогоор хоёрдугаар байранд орсон бол Австрийн тамирчин Верена Прайнер 6560 оноогоор гуравдугаар байрын эзэн болсон байна.

Жонсон-Томпсон нь 2018 оны Европын аваргын мөнгөн медальтан, 2015 оны Европын аваргын ялагч бөгөөд 2018 оны Хамтын нөхөрлөлийн наадмын ялагч аж. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.