БНСУ-ын “Samsung” компанийн энэ оны гуравдугаар улирлын үйл ажиллагааны ашгийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 50 гаруй хувиар буурчээ.
“Samsung” компанийн төлөөлөгчдийн мэдээлснээр, энэ оны долоогоос есдүгээр сарын үйл ажиллагааны ашиг өмнөх оны мөн үеийнхээс 56 хувиар буурах төлөвтэй байгаа ажээ. Мөн борлуулалтын хэмжээ 5.3 хувиар буурах төлөвтэй байна.
Дэлхийд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч компанийн хувьд санах ойн чипийн үнэ буурсан нь ихээхэн нөлөө үзүүлсэн хэмээн ажиглагчид үзэж байна. Түүнчлэн дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, хэрэглэгчдийн зарлага буурч буйтай мөн холбоотой байж магадгүй ажээ.
“Samsung” гуравдугаар улирлын үзүүлэлтүүдээ энэ сарын эцсээр албан ёсоор танилцуулна.
24news.mn