2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
“Huawei”-н өрсөлдөгчдөд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна

Хятадын “Huawei” компанийн Европ дахь өрсөлдөгчдөд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хувилбаруудыг АНУ авч хэлэлцэж байна. Хөдөлгөөнт холбооны тав дахь үеийн (5G) технологийг хөгжүүлэгчдийн дундах өрсөлдөөнд “Huawei” компани ноёрхох аюултай хэмээн АНУ-ын эрх баригчид үзэж байгаа юм.

“Huawei” компанитай өрсөлдөхийн тулд “Nokia”, “Ericsson” зэрэг компаниудад баталгаа олгохыг АНУ-ын дээд албан тушаалтнууд  санал болгосон байна.

"Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд бид арван жилийн өмнө давуу байдлаа алдсан бөгөөд үндэсний аюулгүй байдлын асуудлуудыг дурдвал энэ нь тийм ч сайн зүйл биш байсныг бид одоо л ойлгож байна. Энэ тоглоомд эргэн орох арга замыг бараг л яам, хэлтэс болгон эрэлхийлж байна. Бид үүнийг хийхгүй бол 5G  сүлжээ байршуулахыг хүсэж хэн бүхний хувьд “Huawei” тун удахгүй цорын ганц сонголт нь болох болно” хэмээн “Financial Times” сонин АНУ-ын Засгийн газрын мэдээлснийг иш татан мэдээлжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.