2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Татвар ногдуулах Европын бараа, үйлчилгээнүүдийн жагсаалтыг нийтэлжээ

АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер 10 дугаар сарын 18-наас эхлэн татвар ногдуулах Европын Холбооны /ЕХ/ орнуудын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийн жагсаалтыг нийтэлжээ. Холбогдох мэдэгдлийг Америкийн Засгийн газрын албан ёсны баримт бичгийн цахим хуудсанд байрлуулсан байна.

“АНУ-ын худалдааны төлөөлөгч энэхүү мэдэгдлийн А хавсралтад заасан ЕХ-ны гишүүн зарим улсын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах шийдвэр гаргалаа. Энэ жагсаалтаас хураах нэмэлт татварын жилийн нийт хэмжээ 7.5 орчим тэрбум ам.доллар болох бөгөөд энэ нь зохих түвшинд хариу арга хэмжээ авах тухай Дэлхийн худалдааны байгууллагын арбитрын шийдвэртэй нийцнэ” гэж баримт бичигт онцлон тэмдэглэжээ.

Дээрх жагсаалтад Их Британи, Герман, Испани болон Францын нисэгчгүй нисдэг аппаратууд багтсан бол татварыг нь 10 хувиар нэмэх аж. Гэхдээ цэргийн техникүүдийг оруулаагүй аж.  

Үүний зэрэгцээ, ЕХ-ны ихэнх улс орны хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний татварыг 25 хувь болгосон байна. Энэ жагсаалтад сүүн бүтээгдэхүүн, тодруулбал, чеддар, эмментал, гауда, грюйер, эдам, пармезан, проволон /дөрвөлжин хэрчсэн/ бяслаг, хөх бяслаг, колби бяслаг, хонины сүүгээр шахсан бяслагийн төрлүүдийг оруулжээ. Үүнээс гадна, жүрж /шинэ болон хатаасан/, мөөг, бэрсүүт жүрж, тоор, нимбэг /шинэ болон хатаасан/, интоор болон интоорын шүүс, улаан лооль, лийр, чавганаас бусад ногооны шүүс, дун, хүнсэнд хэрэглэдэг нялцгай биетнүүд, гахайн махан бүтээгдэхүүн, чидун жимс болон чидун жимсний тос багтсан байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.