ОХУ-ын Аюулгүй байдлын алба тус улсын Мөрдөн байцаах хороотой хамтран террорист “Лалын улс” байгууллагад мөнгө босгож байсан хэсэг бүлэг оросуудын үйл ажиллагааг таслан зогсоосон байна.
ОХУ-ын Аюулгүй байдлын албаны Олон нийттэй харилцах төвөөс мэдээлснээр, “Кабардино-Балкар, Карачай-Черкес, Ингушет, Татарстан, Москва, Санкт-Петербург, Краснодар болон Ставрополийн хязгаар, Тюмень мужид олон улсын террорист байгууллагууд болох "Имарат Кавказ", “Лалын улс” бүлэглэлүүдийг санхүүжүүлэх зорилгоор интернэтийн сүлжээ, "Telegram" мессенжер ашиглан явуулж байсан хэсэг бүлэг иргэдийн үйл ажиллагаа таслан зогсоожээ.
Тэд буяны үйл ажиллагааны нэрийн дор 6 сая гаруй рубль цуглуулж, Сири улсад халдлага үйлдэх зорилгоор гадаадад шилжүүлжээ. Энэ үйл ажиллагаанд дэлхий даяар лалын халифт улс байгуулахыг дэмжигч 100 гаруй хүн оролцсон байна.
24news.mn