Хятадын шинэ автомашины худалдаа 15 сар дараалан буурч байна гэж тус улсын автомашин үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлжээ.
Тус байгууллагын мэдээлснээр, автомашины нийт борлуулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.2 хувиар буурч, 2.27 сая автомашин борлуулсан байна.
Энэ оны долдугаар сард 4.3 хувь, наймдугаар сард 6.9 хувиар буурчээ. Дэлхийн хамгийн том автомашины зах зээл сэргэх шинж тэмдэг ажиглагдахгүй байгаа тухай тус байгууллагын тайланд дурджээ.
24news.mn