2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
УИХ-ын гишүүн М.Энхболд тойрогтоо ажиллав

УИХ-ын гишүүн М.Энхболд Төв аймагт ажиллаж, өөрийн тэргүүлдэг "Эх нутгийн иргэд" ТББ-аас жил бүр зохион байгуулдаг Гэр төслийн хүрээнд орон байрны гачигдалтай өрхүүдэд өргөө цагаан гэр олгож, Төв аймгийн Авто тээврийн төв, Батсүмбэр сумын 160 хүүхдийн дотуур байрны нээлтэнд оролцлоо. 

"Эх нутгийн иргэд" ТББ нь анх 2008 онд байгуулагдсан бөгөөд одоог хүртэл 11 жилийн хугацаанд Төв аймгийн иргэдийн нийгмийн баталгааг сайжруулах, залуусын хөгжлийн боломж бололцоог нэмэгдүүлэх, гадаад улс орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Тухайлбал, "Өвлийг өнтэй давая" аяны хүрээнд 100 гаруй тонн өвс, 100 гаруй тонн тэжээлийг өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад хүргүүлж, "Гэр дулаан бол сэтгэл дулаан" төслийн хүрээнд 3600 тонн нүүрсийг 4000 гаруй өрхөд үнэ төлбөргүй хүргэж байжээ.

Харин "Гэр" төслийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд тойргийн иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу 80 гаруй иж бүрэн өргөө цагаан гэрийг орон байрны гачигдалтай өрхүүдэд олгожээ.  Энэ удаа "Гэр 2019" төслийг хэрэгжүүлж, намрын дунд сарын шинийн 17-ны Балжинням, Дашням давхцсан билэгт сайн өдөр Төв аймгийн 17 иргэнд өргөө цагаан гэр, батламжийн хамт гардууллаа.

Төв аймагт шинэ авто буудал ашиглалтанд орлоо 

Төвийн бүсийн тулгуур төвийн томоохон бүтээн байгуулалтуудын нэг “Төв авто буудал” сүндэрлэж, нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн М.Энхболд, Төв аймгийн удирдлагууд, ЗТХЯ болон Автотээврийн үндэсний төвийн удирдлагууд, иргэд, тээвэрчид оролцлоо.

УИХ-ын гишүүн М.Энхболд нээлтийн арга хэмжээний үеэр автотээврийн салбарт бүтээн байгуулалтын ажлууд сүүлийн жилүүдэд эрчимтэй хийгдэж, иргэд, тээвэрчдийн тав тухтай зорчих боломжийг ханган, улс орны хөгжилд томоохон хувь нэмэр оруулж буйг онцлоод автотээврийн салбарынхны цаашдын ажилд амжилт хүслээ.

Image may contain: sky and outdoor

Төв аймагт ашиглалтад орж буй энэхүү барилга байгууламж нь өдөрт 700-1000 иргэнд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд эмчийн өрөө, эмнэлэгийн анхан шатны туслаж үзүүлэх өрөө, ая тухтай хүлээлгийн өрөө, эх хүүхдийн амрах өрөө, ачаа тээш хадгалах өрөө гэх мэт нийт 337м2 бүхий 3-р зэрэглэлийн стандартын дагуу баригдсан жишиг автовокзал бөгөөд 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригджээ.

“Улаанбаатар-Төв аймгийн Зуунмод” чиглэлд энэ оны эхний наймдугаар сарын байдлаар нийт 117,808 зорчигч үйлчлүүлсэн бөгөөд энэхүү автобуудал ашиглалтад орсноор зорчигч урсгалын тоо жилээс жилд нэмэгдэнэ гэдгийг албаныхан хэлж байв. Мөн стандартын дагуу баригдсан гадна талбай нь 45-50 тээврийн хэрэгслийн зогсоолтой тул аймаг доторх таски болон нийтийн тээврийн үйлчилгээг иргэд, зорчигчид тав тухтай,түргэн шуурхай хүртэх нөхцөл боломж ийнхүү бүрдэж байна.

Төв аймгийн Батсүмбэр суманд 160 хүүхдийн дотуур байр ашиглалтанд орлоо.

УИХ-ын гишүүн М.Энхболдын санаачлага, дэмжлэгтэйгээр Төв аймгийн Батсүмбэр суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 160 хүүхдийн дотуур байр баригдан, ашиглалтад орж Намрын дунд сарын шинийн 17-ны балжинням, дашням давхцсан билэгт сайн өдөр нээлтээ хийлээ.

Өчигдөр болсон нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн М.Энхболд, Төв аймгийн удирдлагууд болон сургуулийн багш, ажилчид, сурагчид, эцэг эхчүүд оролцлоо.

Нээлтийн арга хэмжээний үеэр дотуур байранд шаардлагатай хатуу эдлэл, тоног төхөөрөмж, гал тогооны хэрэгслийг холбогдох яаманд уламжлан, 18 төрлийн 32,0 сая төгрөгийн өртөг бүхий эд зүйлс шийдвэрлэн өгчээ. Мөн хариуцсан ажилдаа тууштай, хичээнгүй ажиллаж буй дотуур байрын багшийг БСШУСЯ-ны Жуух бичгээр шагнан урамшуулж, дотуур байранд амьдарч буй 1-2-р ангийн хүүхдүүдэд цүнх, хичээлийг хэрэгсэл гардуулан өглөө.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.