2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Ачааны тэрэгнээс олдсон цогцсуудыг хэн болохыг тогтоох ажиллагааг эхлүүлжээ

Английн Эссекс тойрогт явж байсан хөргөгчтэй ачааны тэрэгний бүхээгнээс олдсон 39 хүний цогцсыг хэн болохыг тогтоох ажиллагааг цагдаагийн ажилтнууд эхлүүлсэн байна.

Уг ачааны тэрэгний жолоодож явсан Умард Ирландын иргэн, 25 настай Мо Робинсоноос байцаалт авж байгаа аж. Эссекс тойргийн Цагдаагийн газрын төлөөлөгч Пиппа Миллсийн мэдээлснээр, цогцсуудыг хэн болохыг тогтооход урт хугацаа шаардагдах төлөвтэй байгаа ажээ. Мөн Умард Ирландын цагдаа нар ачааны тэрэгний жолоочтой холбоо бүхий хоёр байшинд нэгжлэг хийсэн байна.

"Ачааны тэрэг Болгарт үйл ажиллагаа явуулдаг, Ирланд эзэнтэй компанийн нэр дээр бүртгэлтэй байна" гэж Болгарын Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн бөгөөд амиа алдагсад Болгарын иргэд байх "магадлал тун бага" гэж уг мэдэгдэлд тэмдэглэсэн байжээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.