[thumb]http://tonshuul.mn/uploads/posts/2019-11/1573193411_c60e557edc3be73fa60e4f4a00ed5142.jpg[/thumb]
Монголд анх удаа IPTV, интернэт, суурин утсыг хослуулан гурвалсан үйлчилгээг нэвтрүүлж, хэрэглэгчдийн анхаарлыг татсан “Юнивишн” компани хэл аманд орох нь тун амархан.
Интернэтийн хурднаас бол үргэлж асуудалд орж, хэрэглэгчдээсээ гомдол сонсдог тэд нар энэхүү асуудлаа шийдэж интернэтийн хурдаа 10 дахин нэмсэн тухай мэдээлэл хүргэлтийг өчигдрөөс эхлэн цацаад байгаа билээ. Харин хэрэглэгчдийн хувьд энэ талаар үнэн эсэхэд эргэлзсэн тухай тайлбарыг сошиал орчинд илэрхийлээд байгаа юм. Харин энэ талаарх мэдээллийг баталгаажуулахаар Юнивишн компанийн лавлах руу холбогдон тодрууллаа.
- Сайн байна уу, танай компани интернэтийн хурдаа 10 дахин нэмсэн гэдэг үнэн үү ?
Юни: “Манай байгууллага өрхийн интернэт хурдаа 10 дахин нэмсэн нь үнэн. Зарим багцын хувьд 20 дахин нэмэгдсэн байгаа.
-Интернэтийн хурд нэмсэн нь бүх багцад хамаарах уу?
- Гагцхүү S багцын хэрэглэгчдийнх нэмэгдээгүй бөгөөд тухайн багцын хэрэглэгчид маань 3000 төгрөг төлөөд багцаа ахиулаад 10 дахин нэмэгдсэн хурдаар интернэтээ ашиглах боломжтой” гэж хариуллаа.
Үргэлжлүүлэн үнэ нэмэгдсэн эсэх талаар тодруулахад:
- Багц ингэж шинэчлэгдсэнээр үнэд ямар нэгэн өөрчлөлт орсон болов уу?
- “Интернэтийн хурд 10-20 дахин нэмэгдсэн хэдий ч багцын үнэд ямар ч өөрчлөлт ороогүй. Харин S багцын хэрэглэгчид л багцаа ахиулахад 3000 төгрөг төлж байгаа”
- Интернэтийн хурд автоматаар нэмэгдэх үү эсвэл хэрэглэгчээс ямар нэгэн зүйл хийх шаардлагатай юу?
- Интернэтийн хурд нэмэгдсэнтэй холбоотойгоор хэрэглэгч заавал салбар дээр биеэрээ ирж гэрээгээ шинэчлэх шаардлагатай. Ингэж байж л шинэчлэгдсэн хурдаар интернэтээ ашиглах боломжтой. Тэгэхээр хэрэглэгч та өөрт ойр байрлах салбарт хандан заавал гэрээгээ шинэчлэх шаардлагатай. Хуучин гэрээг авчрах шаардлагагүй, иргэний үнэмлэхтэйгээ байхад л болно.
Ямартай ч интернэтийн хурд муу гэсэн гомдлыг хэрэглэгчдээсээ багагүй сонсдог байсан Юнивишн ХХК ийнхүү хурдаа нэмснээр хэсэгтээ л хэрэглэгчдээсээ гомдлын үг хүлээж авахгүй бололтой.
24news.mn