2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Боливид 7 хүн амиа алджээ

Боливид өрнөж буй жагсаал цуглаан, эсэргүүцлийн ажиллагааны үеэр 7 хүн амиа алдсан талаар тус улсын “El Deber” сонин Прокурорын ерөнхий газрын мэдээллийг иш татан уламжилжээ.

“Ла-Пас, Санта-Крус хотод тус тус 2 хүн, Кочабамба хотод 3 хүн амиа алдсан” гэж “El Deber” сонины мягмар гарагийн мэдээнд дурджээ. Боливийн Аврах албаны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, жагсаалын үеэр гэмтсэн 12 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

“Эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон 169 хүнийг баривчилсан” гэж Цагдаагийн газраас мэдээлсэн байна. Боливийн Ерөнхийлөгчийг өнгөрсөн ням гарагт огцорсны дараа эмх замбараагүй байдал даамжирч, өндөр албан тушаалтнуудын гэр лүү халдсан, гал тавьсан хэрэг олон гарчээ. 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.