Ираны дэглэмийг эсэргүүцсэн тус улсын ард түмний тайван жагсаалыг АНУ дэмжиж байна. Жагсагчдын эсрэг хүч хэрэглэх, харилцаа холбоонд нэвтрэх аргуудыг хатуу хязгаарлаж байгааг бид буруушааж байна гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Стефани Гришемийн ням гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.
Шатахууны үнийг литр тутамд 15 мянган риалаас /0.09 ам.доллар/ 30 мянган реал /0.2 орчим ам.доллар/ болгон хоёр дахин нэмэгдүүлэх тухай Засгийн газрын шийдвэр Иранд баасан гарагаас хэрэгжиж эхэлжээ. Нэг хүнд ногдох квотын хүрээнд шатахууны хөнгөлөлттэй үнэ 50 хувиар /15 мянган риал хүртэл/ нэмэгджээ. Шинэ журамд зааснаар автомашин эзэмшигч энэ үнээр сард 60 хүртэл литр, мотоцикл эзэмшигч 25 литр шатахуун авах боломжтой. Таксины жолооч нарт тусдаа квот өгсөн бөгөөд тэд сард 400 литр шатахуун авна. Энэхүү шийдвэр хэрэгжиж эхэлсний дараа Ираны хэд хэдэн хотод эсэргүүцлийн ажиллагаа болжээ.
“Fars” агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн хоёр өдөр болсон жагсаалд 87.5 мянга орчим хүн оролцсон байна. Эсэргүүцлийн ажиллагаа эхэлснээс хойш Ираны хотуудад 1000 орчим жагсагчийг баривчилжээ. Жагсагчдын дунд цугларсан хэсэг бүлэг хүмүүс цагдаа нар руу дайрч, банк, дэлгүүр, хувийн мухлагуудыг галдан шатаасан байна.
24news.mn