Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн захирамжаар Иранд интернет сүлжээг таслах шийдвэр гаргажээ.
“Al Arabiya” телевизийн мэдээлснээр, Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн захирамжаар Харилцаа холбооны яам интернет сүлжээг тасалсан бөгөөд сүлжээг сэргээж, хэвийн ажиллагаанд нь оруулахын тулд мөн л дээд зөвлөлөөс тогтоол гарахыг хүлээх шаардлагатай аж.
Иранд шатахууны үнийг нэмэгдүүлснийг эсэргүүцсэн жагсаал цуглаан тус улсын хэд хэдэн хотод эхэлсэнтэй холбоотойгоор эрх баригчид интернет сүлжээг бүрэн тасалсан байна. Интернет сүлжээ өнгөрсөн бямба гарагт орон нутгийн цагаар 20:00 цагаас тасалдаж эхэлсэн байна.
Шатахууны үнийг литр тутамд 15 мянган риалаас /0.09 ам.доллар/ 30 мянган реал /0.2 орчим ам.доллар/ болгон хоёр дахин нэмэгдүүлэх тухай Засгийн газрын шийдвэр Иранд баасан гарагаас хэрэгжиж эхэлжээ. Нэг хүнд ногдох квотын хүрээнд шатахууны хөнгөлөлттэй үнэ 50 хувиар /15 мянган риал хүртэл/ нэмэгджээ. Шинэ журамд зааснаар автомашин эзэмшигч энэ үнээр сард 60 хүртэл литр, мотоцикл эзэмшигч 25 литр шатахуун авах боломжтой. Таксины жолооч нарт тусдаа квот өгсөн бөгөөд тэд сард 400 литр шатахуун авна. Энэхүү шийдвэр хэрэгжиж эхэлсний дараа Ираны хэд хэдэн хотод эсэргүүцлийн ажиллагаа болжээ.
“Fars” агентлагийн мэдээлснээр, эсэргүүцлийн ажиллагаа эхэлснээс хойш Ираны хотуудад 1000 орчим жагсагчийг баривчилжээ.
24news.mn