Одон орны физикчид анх удаа газар дээр суурилуулсан огторгуйн дурангийн /телескоп/ тусламжтайгаар Орчлонгийн зах хязгаараас манай гараг руу ирсэн хамгийн хүчтэй гамма цацрагийн урсгалыг бүртгэж авжээ. Гамма цацрагийг өмнө нь зөвхөн хиймэл дагуулын тусламжтайгаар бүртгэдэг байсан байна. Эрдэмтдийн судалгааг “Nature” сэтгүүлд нийтэлжээ.
Гамма цацраг нь Орчлон ертөнцөд өдөр бүр тохиолддог асар их эрчим хүчний ялгарал бөгөөд урьд нь бүртгэгдсэн сансрын дэлбэрэлтүүдээс хамгийн хүчтэй нь бөгөөд хэдхэн секундын дотор нарнаас арван тэрбум жилийн гэрэл цацруулах хэмжээний эрчим хүч ялгардаг ажээ. Хар нүх рүү татагдан унадаг хэт масстай нэн шинэ одод дэлбэрэх үед гамма цацраг ялгардаг гэж үздэг байна.
Одон орон судлаачид сансрын гамма цацрагийг шууд ажигладаггүй, харин дэлхийн агаар мандалд үзүүлэх нөлөөллийг ажигладаг тусгай телескоп бүтээжээ.
24news.mn