АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обамагийн нэрийг “Grammy” хөгжмийн шагналын “Яруу найргийн шилдэг бүтээл юмуу аудио ном” төрөлд нэр дэвшүүлжээ.
Өнгөрсөн онд хэвлүүлсэн “Becoming” дуртгалаараа Мишель Обама энэ төрөлд нэр дэвшсэн тухай Америкийн Дуу бичлэгийн академи өнгөрсөн лхагва гарагт цахим хуудсандаа мэдээлсэн байна. Энэ төрөлд нийт 5 хүн өрсөлдөж байгаа аж. “Becoming” номонд Мишель Обама өөрийн ойр дотныхон болон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн гэргийн хувиар Цагаан ордонд өнгөрүүлсэн он жилүүдийнхээ тухай өгүүлдэг юм.
“Grammy” наадмын 62 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Калифорни муж улсын Лос-Анжелес хотод ирэх 1 дүгээр сарын 26-нд болох юм.
24news.mn