БНАСАУ-ын алдартай охидын хамтлагийн Хятадад хийх аялан тоглолтыг тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан талаар уг мэдээлэлд ойр эх сурвалж лхагва гарагт мэдээлжээ.
Хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан “Moranbong” хамтлаг ирэх долоо хоногт Бээжинд тоглосны дараа Шанхай, Шэньжэнь, Чанша зэрэг Хятадын бусад хотод тоглохоор төлөвлөж байжээ.
“Аялан тоглолтыг түр хугацаагаар хойшлуулсан бөгөөд үүнд улс төрийн шийдвэр нөлөөлсөн байж магадгүй. 12 дугаар сарын эхээр тоглолт болно гэж хэлэхэд хүндрэлтэй байна” гэж уг тоглолтод холбоотой эх сурвалж мэдээлжээ. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны шадар туслах Хён Сун Воль уг хамтлагийг хариуцдаг байна.
24news.mn