Афганистаны хойд нутагт зам дагуу суурилуулсан бөмбөг дэлбэрсний улмаас 15 хүн амиа алдсаны дотор хүүхэд, эмэгтэйчүүд байжээ.
Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр, лхагва гарагт Кундуз мужийн тээврийн гол замаар автомашин явж байхад дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлтэд хоёр машин өртөж, үүний улмаас шархадсан хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн байна.
Дэлбэрэлтийн хариуцлагыг одоогийн байдлаар хэн нэгэн хүлээгээгүй байна. Тус улсын эрх баригчдын таамаглаж байгаагаар, дэлбэрэлт АНУ-ын цэргүүд эсвэл Афганистаны Засгийн газрын аюулаас хамгаалах хүчнийхнийг чиглэсэн Талибан бүлэглэлийн халдлага байж магадгүй аж.
24news.mn