2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
Сайдын туслахуудын үүргийг хиймэл оюун ухаан орлоно

 Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо зарим сайдын туслахын бүрэн эрхийг цуцлах шийдвэрийг гаргажээ. Сайд нарын туслахын үүргийг хиймэл оюун ухаан гүйцэтгэх аж.

"Туслах ажилтнуудын үүргийг хиймэл оюун ухааны технологиор орлуулахыг би сайд нарт даалгасан. Ингэх нь хүнд суртал дагуулсан ажил үүргийг илүү хурдан шийдвэрлэх боломжийг олгох юм” хэмээн тэрбээр мэдэгджээ.

"Эрсдэлийн үнэлгээний автомат систем дээр суурилсан зөвшөөрөл олгох баримт бичгийг бүрдүүлэх боломжийг хиймэл оюун ухаан бидэнд олгоно" хэмээн Индонезийн эдийн засгийн асуудал хариуцсан албан тушаалтан мөн ярьжээ. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.