Хүүхдийг байнгын асаргаанд байх шаардлагатай эсэхийг тодорхойлох болон холбогдох бусад асуудлаар нэгдсэн мэдлэг ойлголт өгөх, арга зүйн дэмжлэг үзүүлэх ээлжит цахим сургалтыг зургадугаар сарын 13-нд зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газрын "Журам батлах, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 2017 оны 197 дугаар тогтоолоор Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт орсноор байнгын асаргаа шаардлагатай 0-16 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тодорхойлолтыг аймаг, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс тогтоож байгаа.
Энэ удаагийн сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс Эрүүл мэндийн яамны дэргэдэх Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Чих, хамар, хоолой судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран зохион байгуулж аймаг, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүдийг хамруулсан бөгөөд тэдэнд 0-16 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг байнгын асаргаанд байх шаардлагатай эсэхийг тодорхойлох, асаргаанд байх хугацааг тогтоох, сунгах, цуцлах болон холбогдох бусад асуудлаар нэгдсэн мэдлэг, ойлголт өгөхийн хамт тодорхой тохиолдлуудад хэрхэн яаж ажиллах талаар арга зүйн дэмжлэг үзүүллээ. Цахим сургалтыг өмнө нь тавдугаар сарын 9-нд мөн зохион байгуулсан юм.
24news.mn