Эртний Египетийн фараон II Рамзесын хөшөөний дээд хэсгийг археологчид олжээ. Энэ талаар Египетийн эртний хөшөө дурсгалын хэрэг эрхэлсэн яам мэдээлсэн байна.
Уг олдвор эртний Египетийн бурхан Птахын сүмээс холгүй орших Гиза хотоос олдсон бөгөөд ягаан боржин чулуугаар бүтээсэн учир ховорт тооцогдож байгаа ажээ. Өмнө нь III гүрний фараонуудын нэгийнх нь ийм хөшөө олдож байсан боловч модоор бүтээсэн байжээ.
Хөшөөний олдсон хэсгийн өндөр нь 105 сантиметр, өргөн нь 55 сантиметр аж. Толгой хэсэгт нь хүч чадал, эрч хүчийг бэлгэддэг “Ка” тэмдгийг дүрсэлсэн байна.
Фараоны хөшөө хувийн газраас олдсон бөгөөд эзэмшигч нь нууцаар малтлага хийж байсан боловч 12 дугаар сарын эхээр аялал жуулчлалын цагдаа нарт саатуулагдсан байна. Одоо олдворыг ойролцоох музей рүү илгээж, сэргээн засварлахаар болжээ.
24news.mn