Америкийн “SpaceX” компани “Falcon 9” зөөгч пуужингаар холбоо харилцааны “JCSAT 18/Kacific 1” хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө.
Хиймэл дагуул бүхий зөөгч пуужинг Канавералын хошууны сансрын буудлаас АНУ-ын Зүүн эргийн цагаар 19 цаг 10 минутад хөөргөсөн байна. Хиймэл дагуулыг хөөргөснөөс хойш 33 минутын дараа тойрог замд оруулжээ.
“Spaceflightnow.com” цахим хуудсанд мэдээлснээр, "өндөр технологийн уг хиймэл дагуул нь өргөн зурвасын сүлжээний тусламжтайгаар Япон, ОХУ-ын зүүн нутаг, Зүүн Өмнөд Ази болон Номхон далайн арлуудыг холбох ажээ”.
24news.mn