Дэлхийн дулааралтай холбоотойгоор Японы зүүн хэсэгт оршдог уулархаг нутгаар ихээхэн хэмжээний цас орж болзошгүйг судлаачид анхааруулжээ.
Тохоку их сургуулийн туслах профессор Такахиро Сасайгаар ахлуулсан баг дэлхийн дулааралтай холбоотойгоор дэлхийн дундаж температур цельсийн 4 хэмээр нэмэгдвэл цас орох үзэгдэлд ямар өөрчлөлт гарахыг судалжээ.
Номхон далай болон Япон тэнгисийн эрэг дагуу орох цасны хэмжээ буурах бол Японы голдуу зүүн нутгийн уулархаг газруудаар цас их орох магадлалтай байгааг судалгаа харуулжээ. Ялангуяа Гифу мужаас Нигата муж хүртэлх уулархаг нутгаар 60 гаруй см-ийн зузаантай цас орох давтамж нэмэгдэх магадлалтай байгаа аж.
Судлаачдын үзэж байгаагаар, дэлхийн дулаарал нь далайн гадаргын температурыг нэмэгдүүлснээр агаар дахь усны уурын хэмжээ нэмэгдэхэд хүрэх аж. Ингэснээр ихээхэн хэмжээний цас орох юм хэмээн судлаачид мэдэгджээ.
24news.mn