2024 оны 11 сарын 24
Шинэ мэдээ
“Ухаалаг гэр”-ийн төхөөрөмжүүдэд зориулсан нэгдсэн стандарт боловсруулна

“Apple”, “Google”, “Amazon”, “Zigbee Alliance” зэрэг томоохон компаниуд гэрийн “ухаалаг” төхөөрөмжүүдийн хоорондоо таарч тохирох байдлыг сайжруулах зорилгоор утасгүй холбооны шинэ стандарт боловсруулахад хамтрахаар болсон байна.

“Apple” компанийн цахим хуудсанд мэдээлснээр, дээрх компаниудтай мөн “IKEA”, “Legrand”, “NXP” “Semiconductors”, “Resideo”, “Samsung SmartThings”, “Schneider Electric”, “Signify” /хуучнаар “Philips Lighting”/, “Silicon Labs”, “Somfy”, “Wulian” зэрэг “Zigbee Alliance”-ийн гишүүн компаниуд нэгдэхээр болжээ.

“Connected Home over IP” гэдэг нэртэй уг төслийн зорилго нь үйлдвэрлэгчдэд зориулсан ухаалаг төхөөрөмжүүдийг хөгжүүлэх ажлыг хялбаршуулах, “ухаалаг гэр”-ийн янз бүрийн төхөөрөмжүүд өөрөө хоорондоо болон гар утас, үүлэн тооцооллын үйлчилгээ, Alexa /Amazon/, Siri /Apple/, Google Assistant зэрэг дуут туслахуудтай харилцан ажиллах, холбогдох механизмыг сайжруулах юм.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.